Тэнэгүүд л горьдлого, найдлагаар амьдарна …

Энэ блогт өөрт хэрэгцээтээй мэдээллээ байршууллаа …

  • Blog Stats

    • 13,284 hits

МАХН-ын сүүлчийн боломж МАХН-ын нийт гишҮҮдэд зориулав

Posted by tsogtoo on June 19, 2008


Thursday, August 02 @ 11:14:31 GMT+8
Удахгүй МАХН-ын Бага хурал болох гэж байна. Бо­доод байх нь ээ энэ хурал МАХН-ын хувь заяанд амин чухал эргэлт болох нь эргэл­зээгүй байна. Шууд хэлэхэд энэ нь МАХН-ын сүүлчийн бо­ломж юм. Учир юун хэмээ­вээс төр засгийн будлиан са­мууны хамаг хүндийн төв яг одоо МАХН дээр төвлөрч, энд болох өөрчлөлтөөс улс ор­ны хувь заяа шалтгаалах цаг болоод байна. МАХН-ын­хан яаж ч ярьж тайлбарлаж бо­лох авч энэ бол яав ч нэг на­мын дотоод асуудал биш юм. Хамгийн сүүлд хийсэн социологийн судалгаагаар МАХН-ын рейтинг 27 хувь, АН-ынх 24 хувьтай байна. Ардчилал эхэлснээс хойш МАХН-ын рейтинг 40 хувиас доош орж үзээгүй байсан юм. МАХН-ын эрх баригчид энэ тоог тас нууж байгаа бөгөөд энэ нь МАХН-ын хувьд бараг үхэл мөхөл боллоо гэсэн хэрэг юм.

Энэ нь МАХН-ыг ийм хям­ралд хүргэсэн Н.Энхбаяр тэргүүтэй адгийн новш­нуу­дын хийсэн намын шинэчлэл нэртэй бузар ажлын үр дүн юм. Сүүлийн үед манай улс төрийн нөхцөл байдлыг цэг­нэн үзэхэд дараахь үндсэн дүгнэлт гарч байна. · Нам болон төрийн харил­цаа алдагдаж, нам нь тө­рийнхөө дээр гарав. · Нам болон төрөөр 5-6 хуйвалдагч бүлэглэл тог­лох болов. · Хууль тогтоох болон гүй­цэтгэх эрх мэдэл холил­дож, төрийн легитим шинж ал­дагдав. · Монгол орон төргүй ша­хам болж, төрийн удирд­лага, жолоодлого алдрав. · Намуудын байр суурь тодорхойгүй болж, бүрэн дам­пуурав. Ийм дүгнэлт хийхэд нэг их ухаан огт хэрэггүй, бүг­дээрээ л үүнийг ярьж, үглэж байна. Энэ хямрал самууныг сиамын ихэр болтлоо хол­богд­сон боловч улс төрийн байнгын жүжиг тавьж байдаг МАХН, АН хоёр даамжруулж байна. Үнэн хэрэг дээрээ АН гэж үгүй, харин МАХН-тай хэд хэдэн тусгай сувгаар хол­богд­сон томоохон бизнес бүлэглэлүүд л байгаа. Тэгэ­хээр хямралын гол шалтгаан нь МАХН-ыг эзлэн авсан эдийн засгийн томоохон бү­лэг­лэлүүдийн өрсөлдөөн, алалцаан болж байна. Одоо МАХН-ын Бага хур­лын 240 гаруй гишүүдийн ердөө л 12 нь анхан шатны байгууллагыг төлөөлж байна. Өөрөөр хэлбэл, МАХН-ын Бага хурал бүхэлдээ нударган баячуудаас, одоогийн хэллэ­гээр олигархиудаас тогтож байна. Н.Энхбаярыг удирдаж бай­­хад амар байж. Түүнийгээ шүтээд, түүндээ авлига өгч албан тушаал аваад, оройн дээд үндэсний удирдагч бол­гож залаад толгой өвдөхгүй, бие зовохгүй, тэнэг царай­лаад болоод байж. Гэтэл ийм дарангуй систем нэг их хол явдаггүйг дэлхийн түүх ха­руулж байна. Акаевгүй Киргиз, Ниязовгүй Туркмен, Шевар­надзегүй Гүржийг хар. Эд бүгдээрээ үндэсний удирдаг­чид, ард түмний эцэг байсан билээ. Ганц Н.Назарбаев үлдэв. Гэхдээ тэрээр Евроазийн концепци дэвшүүлж, саяхан Евроазийн холбоо байгуулах санал гаргасан нь ихээхэн талархал хүлээж байгаа ба хатуу төвлөрсөн удирдлагаа парламент-Ерөнхийлөгчийн хосолмол засаглалаар хала­хаар өөрөө санал гаргаад байна. Ямар ч гэсэн Назар­баев улс орноо дампуу­руу­лаагүй юм. Тэр Хятад, Орос болон АНУ-ын дунд ихээхэн ухаалаг тоглож чаджээ. Харин манайд бол бүх юм урвуугаараа. Үндэсний удир­дагч Н.Энхбаяр 1998 оноос эхлэн МАХН-ыг удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хувьд бараг цоо шинэ нам болгож, энэ нь авлигын аалзны тор болж өссөн бөгөөд асар удалгүй Монголын төрийг ороож эхэлсэн юм. Одоо энэ аалзны торыг таслахаас нааш МАХН яагаад ч өөдлөхгүй гэдгийг мөн ч олон хэлсэн дээ, та нарт. МАХН-ын авлига, дээр­мийн сүлжээнд орсон оли­гархи хөрөнгөтнүүдийн хэт мул­гуу авир, үйлдлээс болж МАХН ялагдсан бөгөөд түүний дам­пуурлын замыг эхлүүл­сэн юм. Монголд МАХН-ын дам­пуурал гэдэг бол шууд ут­гаа­раа төрийн дампуурал гэ­сэн үг болно. Одоо нам, тө­рийн­хөө байж байгаа царайг хар. Их сайхан өөдөлж байсан намыг М.Энхболд гарч ирээд сөнөөчихөж байгаа юм биш. Н.Энхбаярын бий болгосон нам, төрийн систем нуран унах үйл явц жам ёсоороо болж байна. Харин М.Энхболд бол тэргүүлэх луйварчин Н.Энхбаярын өөрөө амь та­вин зүтгүүлж байж гаргаж ир­сэн гарынх нь шавь шүү дээ. МАХН бол Монголд буй бараг цорын ганц төлөвшсөн институт бөгөөд энэ нь оно­лын хувьд хэдхэн хүнийг зайлуулбал уг байгууллагыг аварч болно гэсэн хэрэг юм. Ямар ч гэсэн 1997 оноос эхлэн хийсэн Н.Энхбаярын намын шинэчлэл бүрэн дам­пуурсан нь тодорхой байна. Уг нь ийм шинэчлэл МАХН-ыг сөнөөх алхам, улс орон системийн хямралд орлоо гэдгийг 10 жилийн өмнө анх хэлж байсан маань зөв байж. Одоо дахиад л МАХН-ыг ши­нэч­лэх ёстой болж үнэхээр хөгийн байдалд ороод байна. Хэдийгээр математик магад­лалын хувьд бараг боломжгүй боловч дараахь цочир эмчил­гээг хийвэл МАХН-ыг жинхэнэ ёсоор аврах боломж байж магадгүй юм. Нэг. Улс орны ӨнӨӨгийн байдалд улс тӨрийн дҮгнэлт ӨгӨх Бид тун удахгүй баяжих гэж байна, жаахан тэвчиж үз гэсэн стратеги явцгүй нь тодорхой болсон энэ хэцүү үед хэн ч харсан илтэд буй учир утгагүй байдалд улс төрийн зоримог үнэлэлт дүг­нэлт өгөх ёстой. Монгол Улс нийгэм-эдийн засгийн бараг бүх үзүүлэлтээрээ ухарч байгааг олон улсын бараг бүх байгууллагуудын судалгаа гэрчилж байна. Зөв удирда­хаар ийм болдог юм уу. Хэрэв үнэн зөв онош тавихгүй, эсвэл түүнийг хүлээн зөвшөө­рөхгүй юм бол өвчнийг эдгээх боломжгүй. МАХН одоо бол­тол энэхүү илт замбараагүй байдалд улс төрийн үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа. Улс төрийн дүгнэлтийг мөнгөө савируулсан тэнэгүүд хий­дэг­гүй юм. Хоёр. Улс орныг хЯмралаас гаргах тӨлӨвлӨгӨӨ, Үзэл суртал боловсруулах МАХН-д аль хэдийнэ мар­таж, тоосонд даруулчихсан ардчилсан социализм гэгч л байгаа бөгөөд одоо МАХН-д түүнийгээ санаж, мэддэг хүн бараг үгүй болжээ. Үзэл са­нааны үндэс байхгүй улс төрийн байгууллага сөнөдөг жамтай, тэр жамаараа л явж байх шиг байна. Зарим хүн Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн засаглал тогтоох пиар болсон “Үндэс­ний хөгжлийн цогц бодлого” гээч зүйлийг духандаа наах гэж байж магадгүй. Энэ бол шинжлэх ухааны ямар ч үн­дэс­лэлгүй, түүний пиар, рек­лам бөгөөд үүнийг эртхэн шиг жорлонд хаявал таарна. Хэ­рэв Н.Энхбаярын “Цогц бод­лого”-ыг баталбал МАХН, улмаар Монгол Улс сөнөхийн цондон болохыг юуны урьд сануулж байна. МАХН шинэ санаа гаргах ямар ч бэлтгэл­гүй байгаа. Учир нь МАХН эрдэмтдийнхээ багийг аль хэдийнэ устгасныхаа горыг амсаж байгаа нь тэр. Нэгэнт цаг хугацаа байхгүй болохоор энэхүү шинэ үзэл санааны зарчим, хүрээг тогтоож өгч болно. Гурав. Зохион байгуулалтын асуудал Тоглолтын шинэ шударга дүрэм зохиож, төр болон намын давхцлыг арилгах, хувийн тоглолт хийдэг адгийн тэнэг арга барилаасаа ангиж­рах хэрэгтэй. Бага хурлынхаа бүрэлдэхүүнийг орвонгоор нь сольж, кооптацийн зарчмыг ихээхэн хэмжээгээр хязгаар­лах ёстой. МАХН-ын оюун сэтгэлгээний чадвар бараг тэг болсон үед намаа шинэчилж байна гээд мэдлэггүй, чадвар­гүй, урагшгүй мөртлөө өөрий­гөө ертөнцийн төв гээд бод­чих­сон бухан бяруунуудыг гаргаад ирэв дээ. Тэд чинь одоогийн хэдээсээ долоон дор луйварчин. Дөрөв. Лидерийн асуудал МАХН-ынхан гэхээр бүг­дээрээ дүүрчихсэн хүмүүс мэдээж биш. МАХН-ын сис­темд удирдагч хайх сэтгэл зүйн гаж зүй тогтол ажиглагд­даг юм. Энэ нь дорно дахины, нэн ялангуяа нүүдэлчдийн араншингаас үүдсэн бодит үзэгдэл юм. Тэгж тэгж тэнэг ч гэсэн нэг удирдагч олоод авчихвал түүнийгээ орой дээрээ залж аваад ёстой нэг арми шиг хөдөлнө дөө. Хариз­мын үзэгдэл ард түмэн бол­гонд ямар нэг хэмжээгээр байдаг боловч манайх шиг ийм тэнэг фанатик хэлбэртэй нь тун ховор. Ц.Нямдоржийн тодор­хойлс­­ноор “хүмүүнлэгийн зохион байгуулалтын дээд хэлбэр” болсон МАХН-ыг “хүмүүнлэгийн замбараа­гүйд­лийн доод хэлбэр” болгож мөхлийн ирмэгт хүргэсэн гэмтнүүдийг улс төрийн тав­цан­гаас зайлуулахгүйгээр МАХН-д ямар ч шинэчлэл болохгүй. МАХН-аас Н.Энх­баярын нөлөөллийг шахан зайлуулж, түүний хуучин болон шинэ багаас нэг ч хүнийг МАХН-ын удирдлагад оруулж болохгүй. Эднийг МАХН-ын гишүүд нэр устай нь сайн мэдэж байгаа. Олон тэнэг дарга нарынхаа хэн нэгнийг түшиж байж хямра­лаас гарна гэвэл тун их эн­дүү­­рэл болно. Тулгамдсан асуудлыг шийдэлгүй арга­лаад, торгоогоод байх тэнэг цаг дуусч байна. Одоо МАХН-д удирдлагын цоо шинэ баг хэрэгтэй. Хэрэв лидер хайгаад байгаа бол миний мэдэж байгаагаар С.Баяр, Н.Багабанди нараас өөр найдах хүн МАХН-д байх­гүй. Дашрамд дурдахад, тэд­ний сул талыг би сайн мэднэ, гэхдээ л энэ бол одоо байгаа цорын ганц боломж гэдгийг бас мэднэ. Би мундаг сайндаа биш, шинжлэх ухааны судалгаа, системийн шинжилгээний үр дүн, хандлагыг хэлж сануулж байснаараа МАХН-ын Удир­дах зөвлөлийн гишүүнээс эхлэн намын бүх албан ту­шаал, мөн төрийн албанаас дөрвөн удаа нохой шиг зай­луулагдаж, дараа нь бүр намаас хөөгдөж, адаг сүүлд нь шүүхээр шийтгүүлж, бараг арван жилийн амьдралаа МАХН-д индүүдүүлсэн билээ. Гэхдээ би МАХН-ын удирд­­лагын тэнэг, мулгуу, мэдлэггүй, арчаагүй аран­шингаас болж Монголын нийг­мийг донсолгохгүй гэсэндээ ёс суртахууныхаа сүүлчийн боломжийг шавхан энэ өгүүл­­лийг тэрлэж байна. Авах эсэх нь та нарын хэрэг бөгөөд миний мэдэж байгаагаар та нар бараг чадахгүй дээ. Хэ­рэв үүнийг хийхгүй юм бол МАХН гарцаагүй сөнөж, ой­рын үед улс төрийн цоо шинэ хүчин гарч ирнэ гэдгийг би баталгаатай хэлж чадна. Мон­голчууд идэвхгүй үзэн ядалтаас идэвхтэй тэмцэлд ороход ганц алхам л үлдээд байна. Энэ тохиолдолд надад “ХОХЬ ЧИНЬ” гэхээс өөр үг үлдэхгүй биз ээ… Судлаач д.ГАНХУЯГ

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: